Монголын хөгжмийн түүхэн үйл явдал болох THE HU хамтлагийн “WOLF TOTEM – World Premiere” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тус тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт бөгөөд 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болох юм.
Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд ойртсон хандалт авч, “Billboard” чартыг тэргүүлэн, “Star Wars”, “Metallica Blacklist” зэрэг олон улсын томоохон төслүүдэд оролцсон билээ. Мөн “Glastonbury”, “Coachella” зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа тоглосон амжилтыг бүтээсэн. Тоглолтын үеэр шинэ “HUN” цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуунуудаа хүргэх юм.
“WOLF TOTEM” нь зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, Монголын хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал бөгөөд THE HU хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл байх болно.

Ерөнхий мэдээлэл
Тоглолт: WOLF TOTEM – THE HU World Premiere
Огноо: 2026.08.08
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Насны ангилал: 18+
Тасалбарын төрөл
- Энгийн (GA) – 99,000₮
- Chillzone – 169,000₮
- Fan Zone – 199,000₮
- Морьтон (3 хүний GA багц) – 270,000₮
- Аравт (10 хүний GA багц) – 900,000₮
- VIP – 699,000₮
🎟 Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл:
https://linktr.ee/thewolftotem
THE HU хамтлагийн дэлхийн шинэ аяллын эхлэлийг эх орондоо хамтдаа мэдрэхийг урьж байна.