Мэргэжлийн сүмогийн Нагоя башё үргэлжилж байна. Башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.07.22/ боллоо. Энэ өдрийн онцлох үйл явдал нь сэкивакэ Аонишики арав дахь даваагаа авч, озэки цолны болзлоо хангав.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 дэх өдөр Ичияамаматог давж, 9-2 гэсэн амжилттай болжээ. Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгийн хувьд энэ удаагийн башёг тааруу эхлүүлсэн. Тэрбээр өчигдөр сэкивакэ Котошохог давж, долоон даваатай болов.
Том цолтнууд бүдэрч байх хойгуур Украины залуу од Аонишики сайн байна. Тэрбээр өчигдөр Гонояамаг давснаар арван даваатай ганцаараа башёг итгэл төгс тэргүүлж эхэллээ.
Аонишики ялалтынхаа дараа ярихдаа “Өөртөө итгэх нь л хамгийн чухал зүйл. Дэвжээний багш, түүний эхнэр, намайг хүрээлж буй хүмүүсийнхээ ачаар арав давах тэнхээтэй байлаа” гэжээ.
Аонишики өнгөрсөн башёд 7-8 гэсэн амжилттай тааруу барилдаж, мөн зүүн шагайны гэмтлийн улмаас озэки цол хүртэж чадаагүй юм. Харин энэ башёд 22 настай түүний хувьд цолоо ахиулж чадлаа.
Япончуудын хүсэн хүлээсэн ёкозүна болсон Оносато тааруу барилдаж байгаа. Тэрбээр өчигдөр сэкивакэ Атамифүжид ялагдаж, 6-5 гэх амжилттай болжээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр (5-6), Асахакүрюү Р.Жамъянтогтох (4-7) нар өчигдөр давж, Онокацү Б.Чойжилсүрэн (2-9), Чиёогома Г.Мөнхсайхан (3-8) нар өвдөг шорооджээ.