Хойд Солонгос дахь Хятадын Элчин сайд Ван Яжун болон яамны бусад албан тушаалтан Хаврын баярыг тохиолдуулан Вонсан Калма аялал жуулчлалын цогцолбор бүсэд айлчлав. Нөхөрсөг уулзалтад Хойд Солонгосын талаас Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо оролцжээ.
Вонсан Калма бүсийг өнгөрсөн оны долдугаар сард нээгдсэнээс хойш Хятадын албан тушаалтнууд анх удаа зочилж буй нь энэ юм.
Тус бүсэд 20 мянга хүртэл жуулчин татна гэж анх мэдэгдэв байв. Зүүн эрэг дагуу байрлах уг амралтын бүсэд спорт, хоол, тоглоом гээд юм бүхнийг хийх боломжтой. Ким Жон Ун тус амралтын газрыг “Хойд Солонгосын энэ оны хамгийн том амжилт” гэж тухайн үедээ нэрлэж байжээ.
Олон улсын хориг арга хэмжээнд баригдсан Хойд Солонгос улс аялал жуулчлалаар эдийн засгаа өөд нь татна гэж ихээхэн найддаг. Энэ хүрээнд орос жуулчдын бүлгийг Хойд Солонгост хүлээн авсан боловч Хятадаас хараахан жуулчин хүлээн аваагүй байгаа юм.
