Ши Жиньпин Хойд Солонгост ирлээ

Ши Жиньпин, Хойд Солонгос. 2019 он.

Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгост хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний Хойд Солонгос дахь долоон жилийн дараах анхны айлчлал болж байна. Үүний зэрэгцээ энэ оны анхны гадаад айлчлал нь болж байна. Тэрбээр Бээжингийн цагаар 12:00, Пёньяны цагаар 13:00 цагт Хойд Солонгост газардав. Айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.

Ши Жиньпинийг түүний эхнэр Пэн Лиюань, Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист намын Төв хорооны ерөнхий газрын дарга Цай Чи нар дагалдаж байна.

Ши Жиньпин 2026 он гарсаар 23 орны 26 удирдагч, удирдах албан тушаалтнуудыг эх орондоо хүлээн авсан билээ. Тэр дундаа хамгийн сүүлд ойр ойрхон зайтай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарыг хүлээн авсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Айлчлалын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. 

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн