Оросууд өнгөрсөн онд гадаад аялалд бараг 50 тэрбум ам.доллар зарцуулжээ. Нарийн хэлбэл, 49.7 тэрбум ам.доллар зарцуулсныг Төв банк мэдээллээ. Энэхүү өсөлт нь рублийн ханш чангарч, нислэгийн холболт сайжирсантай холбоотой.
Төв банк 2001 оноос эхлэн гадаад аяллын тоон мэдээллийг нийтэлж эхэлсэн. Үүнээс хойш 2014 онд энэ үзүүлэлт 50.4 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байжээ. Ийнхүү хоёр дахь өндөр үзүүлэлт нь 2025 оных болж байна.
Түүнчлэн 2025 оны үзүүлэлт нь 2024 оныхоос 10.9 тэрбумаар өсөлттэй байлаа. Тэр дундаа арванхоёрдугаар сард 5.67 тэрбум ам.долларын өсөлт үзүүлсэн байна.
Гэтэл эсрэгээрээ Орос дахь гадаадын жуулчдын зарцуулалт ердөө 1.3 тэрбум ам.доллараар өсч, 8.9 тэрбум ам.доллар болжээ.
Оросууд 2025 онд нийтдээ 31.5 сая удаа гадаадад аялсан байна. Үүнээс хамгийн алдартай чиглэл нь Турк улс бөгөөд нийт 4.61 сая аялал бүртгэгджээ. Арабын нэгдсэн Эмират, Египет, Хятад, Тайланд улсууд Туркийн араас удаалав. Хятад улс есдүгээр сард Оросын жуулчдыг визгүй нэвтрэхийг зөвшөөрсөн нь гадаад аяллын өсөлтөд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.