Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины эсрэг Оросын талд тулалдаж байгаад амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх музейгээр айлчилж, ажлын явцыг шалгажээ. Цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх музейн шавыг өнгөрсөн оны аравдугаар сард тавьсан. Үүнээс хойш Ким гурав дахь удаагаа тус байгууламжаар айлчилж байна.
Тус байгууламжийн албан нэршлийг Гадаад дахь цэргийн ажиллагааны байлдааны гавьяаны дурсгалын музей гэнэ.
Ким Жон Ун энэ үеэр дурсгалын музейн барилгын ажилд оролцож буй цэргийн албан хаагчид, дизайнерууд болон бүтээгчдэд хандан нам, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж, музейг ариун дурсгал болгон амжиллтай барихыг уриалжээ.
