Японы АНУ-д хийх 550 тэрбумын хөрөнгө оруулалтын төслүүд удааширч байна

2025.09.05 Санамж бичигт талууд гарын үсэг зурсан өдөр

АНУ болон Японы хооронд байгуулсан олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар талууд тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой. Японы эдийн засгийн сайд Акадзава Рёосэй өчигдөр (2026.02.12) Вашингтон хотод АНУ-ын худалдааны сайд Ховард Лутниктэй уулзаж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Акадзава хэлэхдээ, нарийвчилсан асуудлуудыг цаашид тохиролцох шаардлагатай байгаа бөгөөд хоёр талд харилцан ашигтай төслүүдийг тодорхойлохын тулд хэлэлцээг үргэлжлүүлнэ гэжээ.

Өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын худалдааны тарифын талаарх хэлэлцээний үеэр Токио болон Вашингтоны эрх баригчид 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Тодруулбал Япон улс АНУ-д хөрөнгө оруулах бөгөөд есдүгээр сард талууд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эл үеэс хойш хоёр улсын засгийн газрын албан тушаалтнуудаас бүрдсэн хамтарсан хороо боломжит хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг судалж байна.

Акадзава ирэх сард товлогдсон Японы ерөнхий сайд Такаичи Санаэ болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтаас өмнө эхний төслүүдийг шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн