Европ даяар үргэлжилж буй хэт халалтын улмаас Европын олон оронд, тэр дундаа Бүгд Найрамдах Польш Улсад ойрын өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж, зарим бүс нутагт +40°C хүрч, давж болзошгүй байна.
Иймд Польш Улсад оршин суугаа иргэд энэ амралтын өдрүүдэд дараах зөвлөмжийг мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг анхааруулж байна. Үүнд,
-11:00–17:00 цагийн хооронд аль болох гадуур гарахгүй байх,
-Цэвэр ус болон шингэнийг тогтмол хэрэглэж, шингэн алдалтаас сэргийлэх,
-Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдийн биеийн байдлыг тогтмол анхаарч, шаардлагатай тохиолдолд сэрүүн орчинд байлгах,
-Гадуур гарахдаа малгай, шүхэр зэргийг хэрэглэж, толгойгоо нарны шууд тусгалаас хамгаалах,
-Автомашинд бага насны хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдыг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг зөвлөж байна.
Хэт халууны улмаас иргэд гол нуур, усан сан руу орж осолдох хандлагатай байгааг холбогдох байгууллагууд анхааруулж буй. Иймд гол усанд орохдоо аюулгүй байдлаа чанд сахиж, эрсдэлтэй нөхцөлд орохгүй байхыг зөвлөж байна. Яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Польшийн түргэн тусламжийн 999, онцгой байдлын 112 дугаарт хандахыг зөвлөж байна гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.