Зүүн аймаг, Тэрэлж явах авто замын Налайх дүүрэгт хамаарах зорчих хэсгийг түр хугацаанд хаана

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Налайх дүүрэг дэх салбар Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын ПК32-33.2 дахь замын хэсэгт ээлжит засварын ажлыг хийхээр болжээ.

Засварын ажлыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урдах автобусны буудлаас “Шүрэн” дэлгүүр хүртэлх 1,2 км автозамыг энэ сарын 29-нөөс долоодугаар сарын 8-ныг хүртэл хийж гүйцэтгэнэ. Тус хугацаанд Зэвсэгт хүчний 353-р ангийн уулзвараас Налайх дүүргийн 4 дүгээр хороо руу салдаг уулзвар хүртэл автозамыг түр хугацаанд хаана.

Тиймээс зүүн аймгууд болон Тэрэлж чиглэлд зорчих зорчигч, тээврийн хэрэгслүүдийг 353-р ангийн уулзвараар Налайх дүүргийн төв рүү нэвтрэн Буян Налайхын уулзвараар чигээрээ цааш зорчин, Хоргын уулзвараар зүүн эргэн, 4 дүгээр хорооны голын зам буюу Божуугийн замаар Налайх-Тэрэлжийн постоор зорчин зорьсон чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Зүүн аймаг, Тэрэлж явах авто замын Налайх дүүрэгт хамаарах зорчих хэсгийг түр хугацаанд хаана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн