НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдов

, 2026 оны зургаадугаар сарын 27НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд боллоо.

Уг сонгуульд Монгол Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаагийн нэрийг дэвшүүлэн ажиллав. Тус сонгуульд 12 суудлын төлөө манай улсаас гадна Азербайжан, Албани, Антигуа Барбуда, Бенин, Буркина Фасо, Габон, Египет, Испани, Канад, Куба, Мексик, Мозамбик, Намиби, Нигери, Нигер, Өмнөд Африк, Уганда, Шри Ланка, Эстони зэрэг 20 улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөв. Манай нэр дэвшигч 136 санал авч сонгогдов.

Тус хороо нь 23 гишүүнтэй ба гурван жилийн хугацаатай сонгогдон ажилладаг. Монгол Улс уг хороонд ажилласнаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, улмаар нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцод 1979 онд нэгдэн орсон бөгөөд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа нь Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Идэр агсаны дараа Монгол Улсаас тус Хороонд ажиллах хоёр дахь хүн болж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн