Японд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы хойд хэсэгт өнөө өглөө /2026.06.25/ 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийг Японы газар хөдлөлтийн чичирхийллийг хэмждэг долоон хэмжүүрийн 6+ түвшинд үнэлсэн байна. Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй.

6+ түвшин гэдэг нь хүмүүс алхаж явахад хэцүү, зөвхөн мөлхөх л боломжтой байхыг хэлнэ. Мөн бэхэлж тогтоогоогүй тавилга нурж унах эрсдэлтэй байдаг.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт эргийн Иватэ мужид 50 км гүнд байсан бөгөөд зөөлөн чичиргээ нийслэл Токиод мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах 2-3 өдөрт дахин хүчтэй газар хөдлөх магадлал 10-20 хувьтай байдаг. Тиймээс нөлөөлөлд өртсөн бүс нутгуудын оршин суугчдад албаныхан анхааруулга хүргүүлээд байна.

Газар хөдлөлтөөс болж Сэндай, Аомориг холбодог хурдан галт тэрэг, галт тэрэгний үйлчилгээ тасалджээ. Үйлчилгээ эргэн сэргэх хугацаа одоогоор тодорхойгүй байна. Хүний амь эрсэдсэн, цөмийн байгууламжид хохирол учирсан тухай мэдээлэл одоогоор алга байна.

Японы хойд хэсэгт сүүлийн саруудад хэд хэдэн удаа газар хөдөлсөн. Тухайлбал, өнгөрсөн сард 6.3 магнитуд, дөрөвдүгээр сард 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн