Украины ерөнхийлөгч Зеленский Оросын ойрын холбоотон Беларусьт анхааруулга хүргүүллээ. Тодруулбал, Беларусь улс Украиныг онилоход нь Кремльд тусалж буй дохио дамжуулагч төхөөрөмжүүдээ нутаг дэвсгэрээсээ зайлуулахгүй бол Киев зохих ёсоор хариуг нь барих болно гэдгийг сануулав.
Зеленский хэлэхдээ “Беларусийн хүчирхэг удирдагч Александр Лукашенко дайнд оролцохыг хүсэхгүй байна гэж мянга хэлээд ямар нэмэр байна? Тэр төхөөрөмжүүдээ зайлуул, унтраа. Үүнийг хийхэд нэг долоо хоног хангалттай гэж бодож байна. Хэрвээ тэгж чадахгүй бол бид зайлуулаад өгнө” гэжээ.
Зеленскийн хэлснээр дохио дамжуулах станцууд Украинтай хиллэдэг Беларусийн хоёр мужид байрлаж байгаа аж. Оросын цэргүүд Украин дахь энгийн иргэд рүү халдахдаа эдгээр станцын дохиог ашигладаг.
Үүний зэрэгцээ Беларусийн газрын тосны байгууламжийн талаар Зеленский дурдав. Өдгөө Беларусь улс Оросын газрын тосны хамгийн том нийлүүлэгч болсон, Лукашенко үүнийг зогсоох боломжтой гэж тэр хэлжээ.