Юн Сук Ёлыг эхнэрийнх нь цүнхний хэрэгт холбогдуулан дахин буруутгав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг эхнэр нь 2022 онд тансаг зэрэглэлийн цүнх авсан гэх хэрэгт холбогдуулан авлигын эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр прокурорт шилжүүлжээ. Цагдаагийн тусгай мөрдөн байцаах баг Юн Сук Ёлыг 5.4 сая вон буюу 3500 ам.долларын үнэтэй Диор брэндийн цүнхийг улсын аудиторт мэдээлээгүй гэж буруутгаж, улмаар энэ сарын 9-нд прокурорт шилжүүлсэн байна. Эхнэр нь 2022 оны зургадугаар сард пастороос цүнх хүлээн авсан гэдгийг Юн мэдэж байсан гэж үзжээ.

Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм тогтоохыг оролдсон учир хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, ял авсан. Эхнэрийнх нь цүнхний хэрэг ийнхүү түүнд тулгаж буй буруутгалуудын цувааг үргэлжлүүлж байна.

Юны эхнэр Ким Кён Хи одоогоор Диор брэндийн цүнх болон “Van Cleef & Arpels”-ийн зүүлт зэрэг бусад үнэт зүйлсийг хүлээн авсан гэж буруутгагдан, шүүгдэж байна. Тусгай зөвлөхийн баг тэргүүн хатагтай асанд долоон жил зургаан сарын хорих ял оноохыг хүссэн бөгөөд уг шүүх хурлын ялын сонсгол долдугаар сарын 26-нд товлогдсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн