Ким Кён Хид 1 жил 8 сарын хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр /2026.01.28/ Нэгдлийн сүмийн албан тушаалтнуудаас авлига авсан хэргээр тэргүүн хатагтай асан Ким Кён Хид нэг жил найман сарын хорих ял оноолоо. Прокурорууд анхандаа Ким Кён Хигийн “Chanel” цүнх, очир эрдэнэ зүүлтний авлигын хэрэгт 15 жилийн хорих ял, 2.9 тэрбум воны торгууль ногдуулах саналыг гаргасан.

Харин хувьцааны үнийг залилан мэхэлсэн, улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн хэргүүдийг нь хэрэгсэхгүйд тооцож, цагаатгасан байна. Ким Кён Хиг эдгээр хэрэгт буруутай гэж нотлох хангалттай баримт байхгүй гэж шүүх үзжээ.

Гэхдээ Ким Кён Хи энэ бүх ялыг үгүйсгэж байгаа бөгөөд давж заалдах эсэхийг түүний өмгөөлөгчийн баг шийднэ гэлээ.

Дашрамд дурдахад, түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд Өмнөд Солонгосын шүүхээс таван жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг 2024 оны арванхоёрдугаар сард тогтоосон богино хугацаатай цэргийн дэглэмээс болж найман төрлийн хэрэгт буруутгасан юм. Цэргийн дэглэм тогтоосны дараа өөрийг нь баривчлах оролдлогыг саатуулсан хэргээр түүнд дээр дурдсан таван жилийн ялыг оноосон боловч ерөнхийлөгч асан Юн Сук Ёл давж заалдахаар шүүхэд хандаад байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн