Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Хүлээлт дүүрэн байгаа Португалын шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтоо Ардчилсан Конгогийн эсрэг хийлээ. Тэмцээн эхлэхийн өмнө Роналдогийн багийг дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд оруулсан юм. Харамсалтай нь, тэд нээлтийн тоглолтдоо хожиж чадсангүй. Хоёр баг 1-1 гэсэн харьцаатай тэнцжээ.
Энэхүү тоглолт эхлэхээс өмнө Роналдог хэрхэн тоглох вэ гэдэг олон хүний анхаарлыг татсан. Учир нь өмнөх өдөр нь Месси гурван гоол оруулж, фэнүүдээ баярлуулсан. Тиймээс Роналдог ямар хариу барих бол гэдгийг дэлхий нийт анхааралтай ажиглав. Гэвч өөдтэй зүйл өрнөсөнгүй. Харин ч тоглолтын дараа Роналдог шүүмжлэгчид, үзэн ядагчид улам идэвхжив.
Нөгөө талдаа Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Мартинезыг шүүмжилсэн. Түүнийг Роналдог сэлгээнд суулгах зориг, зүрхгүй гэв.
Тоглолтын дараа Роберто Мартинез өөрийнхөө шийдвэрийг зөвтгөн “Гоол оруулах ёстой тоглолтод дэлхийн хөлбөмбөгийн шилдэг довтлогчийг сэлгээнд суулгах нь утгагүй. Түүний торгуулийн талбай дахь туршлага маш чухал. Түүний ур чадвар хамгаалагчдыг татаж, багийнхаа нөхдөд боломж, зайг гаргаж өгдөг. Хэрэв бид гоол оруулах тухай бодож байвал Роналдо талбай дээр байх хэрэгтэй” гэжээ.
Тоглолтын эхний гоолыг Португалаас Невеш оруулсан ч нэгдүгээр үеийн төгсгөлд Висса Конгогоос тооны харьцааг тэнцүүлсэн юм. Энэ хэсэгт Колумб болон Узбекистаны шигшээ багууд бий.