Кабо-Вердегийн хаалгач Испанитай хийсэн тоглолтын дараа 2 сая дагагчтай болжээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 16 /TASS/. Кабо-Верде улсын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач Возинья дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Испанийн багтай хийсэн тоглолтын дараа “Instagram” хуудсандаа 2 сая дагагчтай болжээ.

Уг тоглолт 0:0 харьцаагаар тэнцээгээр дууссан бөгөөд Возинья хаалга руу чиглэсэн 7 цохилтыг хааж чадсан байна.

Испани, Кабо-Вердегийн шигшээ багууд “Н” хэсэгт тоглож байгаа бөгөөд хоёр баг тус бүр нэг оноо аваад байна. Тус хэсэгт багтсан Уругвай, Саудын Арабын багуудын тоглолт 1:1-ээр мөн тэнцээгээр дуусжээ. Тоглолт АНУ-ын Флорида муж улсын Майами хотод болсон байна. 

Саудын Арабын багаас Абдулла Аль-Амри (41 дэх минут) гоол оруулсан бол Уругвайн багийн хагас хамгаалагч Максимилиано Араужо (80 дахь минут) гоолджээ. Хоёрдугаар тойрогт Саудын Арабын шигшээ баг зургаадугаар сарын 21-нд Испанийн багтай тоглоно. Харин уругвайчууд зургаадугаар сарын 22-нд Кабо-Вердегийн багтай учраа таарна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн