Соёлын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэв

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета болон Италийн MAXXI музейн захирал Франческо Стокки нарыг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Монгол, Италийн соёлын солилцоо, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Мөн талууд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй соёл, урлагийн үйл ажиллагааны талаар санал солилцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн