“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд энэ сарын 8-нд зохион байгуулсан “Хүрээ цам-108” үзэсгэлэнгийн хаалтын ёслолд оролцов.

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлсэн соёлын цуврал үйл ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын хамт 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нээж, 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл олон нийтэд толилуулжээ.

“Хүрээ цам-108” үзэсгэлэн нь буддын шашны гүн ухаан, цамын урлагийн бэлгэдэл, Монголын өв соёлын онцлогийг мексикийн ард иргэдэд таниулсан төдийгүй хоёр орны ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан анхны томоохон соёлын үйл ажиллагаа болсноороо онцлогтой.

Үзэсгэлэнг 121,312 гаруй үзэгч үзэж сонирхсон нь монголын түүх, соёлын өв уламжлалд хандах мексикийн олон нийтийн сонирхол их байгааг харуулсан үзүүлэлт болсныг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

Үзэсгэлэнгийн хаалтад Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн Техникийн асуудал хариуцсан захирал Хосе Луис Переа Гонзалез, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал Алехандра Гомес Колорадо, Монгол Улсын Өргөмжит консул Энрике Артуро Гутьеррес, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг болон хоёр улсын соёл, урлагийн төлөөлөгчид оролцжээ. 

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн