Элчин сайд Д.Бямбадорж Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Бямбадорж энэ сарын 10-нд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагаа, гадаадад суугаа египет иргэдийн асуудал эрхэлсэн яамны Туслах сайд бөгөөд Ёслолын газрын дарга Айман Эль-Десуки Юсефт Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн