Богдхан ууланд явган алхахгүй байхыг зөвлөлөө

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг багасгах зорилгоор Залаатын ам, Хүрэл тогоотын хэсгийн 2000 га талбайд энэ сарын 9-10-нд бактерийн бэлдмэл цацаж байна.

Иймд иргэд 14 хоногийн хугацаанд ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа зөвлөжээ.

Богдхан ууланд явган алхахгүй байхыг зөвлөлөө

Судалгаагаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтолж байгаа тул Ойн газраас агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хортон шавжийг устгаж байна. Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг тул ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал ач холбогдолтой билээ. 

Богдхан ууланд явган алхахгүй байхыг зөвлөлөө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн