Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга нээлтээ хийхэд гурван өдөр үлдлээ. 48 шигшээ багийн 1200 гаруй тамирчид нэг зорилгын дор Америк тивд чууллаа. Дэлхийн аварга бүрээр л хэн нэгэн тодорч, түүхэнд үлддэг. Сүүлийн жишээ л гэхэд 2014 онд Колумбын Хамес Родригез, 2018 онд Францын Килиан Мбаппетэй бид танилцаж байлаа.

Тэгвэл энэ жил хэн тодорч, дараагийн од гэгдэх вэ? Мэдээж Ямаль, Эндрик, Арда Гулер, Дуэ, Нико Паз нар олны анхаарлыг татна. Харин гэнэтийн цойлох нь хэн бэ?

1. Ян Диоманде – 19 нас, Кот д’Ивуар

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Өдгөө Германы Лейпциг клубд тоглож буй залуу хүү өнгөрсөн улирал 20 гоол болон гоолын дамжуулалт өгчээ. Түүний хурд 34.85 км/ц хүрч, хамгаалагчдыг зовоосон гэнэ. Түүний араас Ливерпуль, ПСЖ клубууд идэвхтэй хөөцөлдөж байна.

2. Райан – 19 нас, Бразил

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Челсигийн Жоао Педрог гэрт нь үлдээсэн энэ хүүгээс бразилчууд их зүйл хүлээж байна. Өнгөрсөн өвөл Борнмутад нэгдсэн тэрбээр энэ зун том баг руу явах нь 99 хувь баталгаатай. Түүний хурд, ур чадвар, биеийн хүч хэдийнэ Англид зориулагдсан мэт. Түүний зах зээлийн үнэ 80 сая евро гэх.

3. Калеб Иренки – 20 нас, Гана

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Данийн даруухан клубд тоглож буй залуу “Хар од” Европын лигт гялалзах дараагийн тамирчин байж магадгүй. Төвийн хагас хамгаалалт бүхнийг хийдэг тэрбээр өнөө цагийн шилдэг залуу “box to box” тоглогч гэнэ.

4. Аюб Буадди – 18 нас, Марокко

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

18 настай хэдий ч Францын Лилль клубын бүрэлдэхүүнд хоёр улирал тоглогчихсон энэ хүү Францыг бус Марокког шигшээ багаараа сонгосон. Өнгөрсөн жил Арсенал, ПСЖ-тай нэр холбогдсон ч клубдээ үлдэж, өөрийгөө илүү хөгжүүлэхийг хүссэн. Түүний хөл болон толгойн тоглолт, эсрэг багийн шахалтын үеэр өгч буй дамжуулалт, алсын дамжуулалт зэрэг нь магтам.

5. Ибрахим Маза – 20 нас, Алжир

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Маза өнгөрсөн улирал Байер Леверкузений бүрэлдэхүүнд 32 тоглолтод гараанд гарч, төвийн шугамыг нь хариуцсан. Түүний бөмбөг таслах, гүйлтийн тэсвэр зэрэг нь эсрэг багийн толгойны өвчин. Мөн довтлогчдыг мэдэрч, уралдуулсан дамжуулалт өгөхдөө мэдрэмжтэй гэнэ.

6. Тарик Мухаремович – 23 нас, Босни ба Херцеговин

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Өнөө цагт ховордоод буй зүүн хөлтэй, төвийн хамгаалагч. Түүнийг Интер Миланы Алессандро Бастони, Дортмундын Нико Шлоттербек нартай зүйрлэдэг. 193 см өндөртэй, зүүн хөлөөрөө алсын дамжуулалт сайн өгдөг, оновч сайтай гээд түүнийг магтах хүн багадахгүй.

7. Лукас Херрингтон – 18 нас, Австрали

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Австралид төрж өссөн хүү өдгөө АНУ-ын Мэйжор лигт тоглож байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд үзүүлсэн тоглолт нь Австралийн шигшээд дуудахад хангалттай байжээ. Түүний биеийн хүч, бөмбөг дамжуулах чадварыг нь харахад залуу төвийн хамгаалагч гэхээргүй. Хэрэв ирэх дэлхийн аваргаар гангарч чадвал Европын багууд ч шүүрээд авах биз.

8. Виктор Муноз – 22 нас, Испани

Танилц: Ирэх дэлхийн аваргаар цахиур хагалах залуу одод

Осасунад гангарсан Реал Мадридад тоогдоогүй хүү Испанийн шигшээд Ламине Ямаль, Нико Уилльямс нартай байрлалын төлөө өрсөлдөнө. Нэг нь форм муутай, нэг нь бэртэлтэй байгаа учир Викторт боломж гарах боломжтой. Хурдтай, холын цохилт сайтай тэрбээр хамгаалагчдыг төөрүүлдэг аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн