Зеленский, Абрамович нар юу ярилцсаныг анх удаа дэлгэлээ

Оросын олигарх Роман Абрамович өнгөрсөн сард Киевт очиж, Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзжээ. Энэ уулзалтын нарийн ширийнийг Зеленский анх удаа дэлгэлээ.

Тэрбээр “Абрамович Киевт ирсэн. Тэр ‘Би танд дамжуулж хэлэх үгтэй ирлээ. Бас таны үгийг сонсоод, Путинд дамжуулж хэлэх ёстой’ гэсэн. Гэхдээ үүнийгээ олон нийтэд ил зарлах шаардлагагүй гэсэн. Түүний хэлснээр бол оросууд биднийг юунд бэлэн байгааг мэдэж авахыг хүсч байгаа гэнэ. Харин би хариуд нь ‘Асуудлын гол нь бид биш юм. Та нар л манай нутаг дэвсгэрт бидний эсрэг дайтаж байна’ гэсэн. Би бас түүнд Донбассын тухай хэлсэн. Миний хэлэх гол санаа энэ байсан юм. Бид өөрсдийн газар нутгаас хаашаа ч явахгүй гэдгийг би хэлсэн. Ийм байдлаар бид та нарт ялалтыг өгөхгүй, та нар үүнийг хүртэхгүй гэдгийг би хэлсэн” гэжээ.

Абрамович энэ үеэр харилцан буулт хийх тухай дурдсан байна. “Бид байж болох бүх хувилбарыг ярилцсан. Ямар нэг байдлаар буулт хийлээ гэхэд тэр нь гал зогсоосны дараа л байх болно гэдгийг би хэлсэн. Гал зогсооно гэдэг бол манай зүгээс гаргаж буй хамгийн том буулт” гэж Зеленский түүнд хэлжээ.

Зеленский тус уулзалтын үеэр Путинд биечлэн уулзах саналыг мөн тавьсан аж. “Хэзээ ч, ямар ч байдлаар уулзаж болно, Трампыг байлцуулж ч болно. Тэр ирэхэд бэлэн гэдэгт итгэлтэй байна. Европчуудыг ч байлцуулах боломжтой. Бүгд л туслахыг хүсч байгаа гэдэгт итгэж байна. Эсвэл хоёр талын уулзалт ч зохион байгуулсан болно” гэж Зеленский хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: Ukrinform

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн