БНСУ: Саналын хуудасны будилааны дараа ҮСХ-ы дарга огцрох саналаа өглөө

Өмнөд Солонгосын 16 томоохон хот, мужийн захирагчийг сонгох орон нутгийн сонгууль зургадугаар сарын 3-ны өдөр болсон ч саналын хуудас хүрэлцээгүй асуудал үүссэн. Үүнээс болж зарим сонгогч хэдэн цагаар хүлээх, эсвэл саналаа өгөлгүйгээр буцсан байна.

Сонгуулийн өдөр улсын 14,288 санал хураалтын хэсгийн 67-д нь нэмэлт санал хураалт явуулсан байна.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Үндэсний сонгуулийн хорооны дарга Ро Тэ Ак хариуцлагаа хүлээж, огцрох саналаа өглөө. Тэрбээр Үндэсний сонгуулийн хорооны төв байранд мэдэгдэл хийж, олон нийтээс уучлал хүсэхдээ “Саналын хуудас хүрэлцээгүй энэ хэрэг явдал нь олон нийтийн улс төрийн хүсэл зоригоо идэвхтэй илэрхийлэх үйл хэрэгт хор хөнөөл учруулсан. Олон нийтийн итгэлийг алдаж, сонгуулийн үйл явцад итгэлгүй байдал үүсгэсэн тул Үндэсний сонгуулийн хорооны даргын хувьд би хариуцлагаа хүлээж байна. Үндэсний сонгуулийн хороо парламентын мөрдөн байцаалттай бүрэн хамтран ажиллах болно” гэжээ.

Үндэсний сонгуулийн хорооны зүгээс тухайн өдөр уучлалт гуйж, бүрэн мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэн боловч энэ үйл явдал нь сонгуулийг хойшлуулах, эсвэл дахин санал хураалт явуулах үндэслэл болохгүй гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн