Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Эрдэнэт хотод төрж, өссөн жүжигчин Ш.Мөнхбаяр төрөлх хотынхоо түүхт 50 жилийг ойг угтан Улаанбаатараас Эрдэнэт хүрэх 400 км-ийн гүйлтээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ.

Тэрбээр Эрдэнэт хот хүртэл долоон суурин газраар дайрч, 12 хоног тасралтгүй гүйснээр бариандаа орох юм. Энэхүү гүйлт нь зөвхөн тэсвэр хатуужлын сорилт төдийгүй Эрдэнэт хотын 50 жилийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, эв нэгдэл, бахархлыг олон нийтэд түгээн сурталчлах онцгой ач холбогдолтой юм.

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Ш.Мөнхбаяр ярихдаа “Хурдан гүйхээс илүү барианд хүрэх нь чухал. Энэ удаагийн бэлтгэлийн хугацаанд би “гүйх нь эрүүл мэндэд сайн” гэдэг ойлголтоос илүүтэйгээр эрүүл байж гүйдэг юм байна гэдгийг илүү сайн мэдэрсэн. Энэхүү гүйлтийн маань гол зорилго бол төрж өссөн “Даваат” багтаа хүүхэд бүр эрх тэгш, хүртээмжтэйгээр тоглож, хөгжих боломжтой нийтийн биеийн тамирын талбай байгуулахад хувь нэмэр оруулах юм. Мөн аавынхаа газар дээр 21 жилийн дараа очиж хүндэтгэл үзүүлнэ. Үүнээс гадна хоёр хүүдээ үлгэр дуурайлал үзүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан. Хоёр хүүдээ зааж зөвлөж, загнахаасаа илүү биеэрээ үлгэр дуурайлал болохыг илүүд үзлээ. Би гэр хороололд өссөн учраас Эрдэнэтийнхээ гэр хороололд хүүхдийн нийтийн тоглоомын талбай барихыг зорьж байна. Багаасаа гүйх дуртай нэгэн байсан учраас холын зайн гүйлт хийхийг олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж гарлаа. Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл долоон суурин газраар дайран өнгөрнө. Тэр газар бүрдээ контент бүтээх юм. Нутгийн удирдлагууд нь ч маш сайхнаар хүлээн авсан учраас гоё контент хийж олон нийтэд цацна. Гэр бүлийнхэн болон найз нөхдөөс эхлээд намайг дэмжиж, урам зориг хайрлаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье” гэв.  

Түүний хувьд гүйх санаачилгаа 2025 онд анх гаргаж, хоёрын сарын өмнөөс бэлтгэлээ эхлүүлсэн байна. Д.Сүхбаатарын талбайгаас гүйлтээ эхлүүлсэн түүнийг Эрдэнэт хотын Нутгийн зөвлөлийнхөн, гэр бүл, найз нөхөд, Эрдэнэт хотын ахмадууд үдэж, амжилт хүсэн, аян замыг нь ерөөлөө.

Ташрамд дурдахад, гавьяат тамирчин Б.Цэвээндаш Д.Сүхбаатарын талбайгаас Хятадын Бээжин хотын зүг гүйж байсан. Тэгвэл 2022 онд Д.Баярмагнай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд хүртэл 1020 км замыг гүйж туулсан юм. Харин хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам урд хилээс хойд хил рүү гүйж байв. Мөн өнгөрсөн онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин-аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар 5000 км замыг 99 хоногт гүйж туулж байлаа. 

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км гүйнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн