Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу зургадугаар сарын 6-ны Бямба гаригийн 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдах юм.

Мөн зургадугаар сарын 7-ны Ням гаригийн 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхлэх бол зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагаас тус наадмын барилдаан үргэлжлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү үндэсний бөхийн хорхойтнуудыг баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан сонирхолтой барилдаанууд хүлээж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх