НЬЮ-ЙОРК, 2026 оны тавдугаар сарын 30. /ТАСС/. Форбес сэтгүүлээс тогтоодог чансаагаар Испанийн “Реал Мадрид” клуб дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөл бөмбөгийн клубээр тав дахь удаагаа дараалан шалгарлаа.
“Реал”-ын зах зээлийн үнэлгээ нь 9.5 тэрбум ам.доллар болж байгаа бол хоёрдугаарт Испанийн “Барселона” клуб /7.5 тэрбум ам.доллар/, гуравдугаарт Английн “Манчестер Юнайтед” клуб /7.2 тэрбум ам.доллар/ бичигджээ.
Хамгийн баян 30 клубийн тоонд Английн Премьер лигийн 11 баг орсон бол удаад нь Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лиг /MLS/ 7 багтайгаар, Италийн Сери А лиг 4 багтайгаар тус тус жагсаж байна.
Хамгийн үнэ цэнэтэй клуб болох “Реал Мадрид” сүүлийн таван жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй ажээ. Тодруулбал, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр эзэлж, Испанийн цомын тэмцээний 1/16-д “Альбасет” багт 2:3-аар, Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймд Германы “Бавариа”-д 4:6-аар, Испанийн Супер цомын тэмцээний финалд “Барса”-д 2:3-аар тус тус хожигдсон байна.