Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Николас Мадурог баривчилснаас хойш АНУ Венесуэлийн газрын тосыг хэдэн сая баррелиар нь зарж, хяналтдаа авч эхэлсэн. Венесуэль улс батлагдсан газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тодруулбал, Венесуэлийн нийт нөөцийг 303 тэрбум баррель гэж тооцоолсон бөгөөд энэ нь АНУ-ынхаас тав дахин их хэмжээ юм. Энэ их газрын тос физик утгаараа юуг илэрхийлж болохыг “Al Jazeera” тоймложээ.

Хэрвээ Венесуэлийн бүх газрын тосыг цилиндр хэмжээтэй нэг саванд хийвэл диаметр нь 6.2 км, дээшээ 1.6 км байна. Тодруулбал, өндрөөшөө АНУ-ын хамгийн өндөр барилга “One World Trade Center”-ийг гурав давхарласантай тэнцэнэ гэсэн үг. Мөн хэмжээний газрын тосоор Манхэттэний бараг тал хэсгийг бүрхэх боломжтой.

Том байшин гэж олны нэрлэдэг Мичиганы цэнгэлдэх хүрээлэн АНУ-даа хамгийн томд тооцогдох ба 107601 хүний суудалтай. Тэгвэл Венесуэлийн газрын тосны бүх нөөцийг багтаахад 64 мянган ширхэг ийм цэнгэлдэх хүрээлэн шаардлагатай юм байна.

Дэлхийн хэмжээнд батлагдсан газрын тосны нөөцийг 1.73 их наяд баррель гэж тооцоолсон байдаг. Венесуэль дангаараа үүний тавны нэгийг эзэлнэ.

Газрын тосыг шатахуун болгосноор ач холбогдол нь илүү өндөр болно. Нэг баррель газрын тосонд 159 литр түүхий нефть агуулагддаг. Үүнийг шууд ашиглах боломжгүй бөгөөд нэрж боловсруулах шаардлагатай. Нэрэх явцад бензин, дизель, онгоцны түлш зэрэг түлшнүүдээс гадна цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хуванцар, цаашилбал, арьс арчилгааны тос, лосьон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гарна. Нэг баррель тосыг нэрж боловсруулсны дараа дунджаар 73 литр бензин болно.

Өөр нэгэн сонирхолтой хэмжүүр хэлвэл, АНУ 285 сая орчим автомашинтай бөгөөд тэдгээр нь өдөрт ойролцоогоор есөн сая баррель бензин хэрэглэдэг. Хэрвээ Венесуэлийн бүх түүхий нефтийг бензин болгоод, АНУ-ын автомашинуудад дүүргэвэл тэдний 40 жилийн хэрэглээг хангана.

Харин үнийн дүнгээр ярьвал, Венесуэлийн бүх нөөцийг баррелийг нь 45 ам.доллараар зарвал нийтдээ 13.6 их наяд ам.доллар болно.

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

Венесуэлийн газрын тосны нөөцийг физик утгаар илэрхийлбэл

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн