Буюүнг группийн ажилтнуудын гэр бүлүүд Пүрэв гаригт (2026.02.05) Сөүл хотын Жунг-гу дүүрэгт байрлах компанийн төв байранд болсон арга хэмжээнд оролцжээ. Уг арга хэмжээний үеэр ажилтнуудын саяхан төрсөн хүүхэд бүрт 100 сая вон буюу 68,299 ам.долларын дэмжлэг олгосон байна. Тухайлбал, Буюүнг групп 36 хүүхдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгожээ.
Барилгын салбарт төвлөрсөн тус группийн дарга Ли Жүнг арга хэмжээний үеэр хэлэхдээ, улсын төрөлтийн түвшин 1.5-д хүрэх хүртэл энэ урамшууллыг үргэлжлүүлэн олгох төлөвлөгөөтэй байгаагаа онцолжээ. Энэ нь ажилтнууддаа ам бүл нэмэхэд дэмжлэг үзүүлэх бодлогын нэг хэсэг аж.

Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин буюу 15–49 насны нэг эмэгтэй дунджаар төрүүлэх хүүхдийн тоо нь 2023 онд 0.72-д хүрчээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) тооцоолсон дундаж болох 1.5-тай харьцуулахад тал хүрэхгүй түвшинд байв. Сүүлийн саруудад энэ үзүүлэлт аажмаар өсч, 0.8-аас давжээ.