“БНСУ, Японы харилцаа түүхэнд байгаагүй сайн байгаа”

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албаны нарийн бичгийн дарга Ли Гю Ён Япон, Өмнөд Солонгосын одоогийн харилцааг маш сайн, түүхэнд байгаагүй түвшинд байгаа гэж тодорхойлжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалсан байна. Олон нийттэй харилцах албаны нарийн бичгийн дарга тэрбээр ерөнхийлөгч Ли Жэ Мёны тангараг өргөсний нэг жилийн ойг угтан хэвлэлд мэдээлэл өгөхдөө энэ үгсийг хэлсэн аж.

Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён 2025 оны зургадугаар сарын 4-нд тангараг өргөсөн билээ.

Ли Гю Ёны хэлсэн онцлох санаануудаас дурдвал, тэрбээр Өмнөд Солонгос, Японы хоорондын сайн харилцаа нь зөвхөн хоёр улсын удирдагчдын ойр дотно харилцаанаас үүдэлтэй биш гэжээ. Хоёр улсын иргэд харилцан улам итгэлцэх болсон. Энэ нь экспорт, аялал жуулчлалын өсөлтөөс хамаагүй чухал байж магадгүй гэв.

Япон, Өмнөд Солонгосын засгийн газрууд саяхан Япон тэнгисийн доорх нүүрсний уурхайгаас олдсон үлдэгдэл дээр ДНХ-ийн шинжилгээ хийхээр тохиролцсон. Тус уурхайд дайны үед осол гарч, Солонгосын хойгоос ирсэн олон ажилчин нас барж байсан юм. Түүхэн асуудлуудыг шийдвэрлэхэд амаргүй ч гэлээ энэ хэлэлцээр маш утга учиртай гэдгийг Олон нийттэй харилцах албаны нарийн бичгийн дарга Ли Гю Ён онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн