А.Соболенко хагас шигшээд шалгарлаа

СИДНЕЙ, 2026 оны нэгдүгээр сарын 27. /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн теннисчин Арина Соболенко Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д АНУ-ын тамирчин Ива Йовичийг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Уг тоглолтод Соболенко 6:3, 6:0 харьцаагаар илүүрхсэн байна. Одоо тэрбээр хагас шигшээд АНУ-ын теннисчин Кори Гауфф, Украины теннисчин Элина Свитолина нарын хожсонтой нь тоглоно.

Өдгөө 27 настай А.Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 22 удаа, Их дуулгын тэмцээнүүдэд 4 удаа, Австралийн нээлттэй тэмцээн ба АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлжээ.

Австралийн нээлттэй тэмцээн бол энэ улирлын Их дуулгын тэмцээнүүдийн хамгийн эхнийх нь бөгөөд хоёрдугаар сарын 1-нд өндөрлөнө. Тэмцээний шагналын сан нь 75 сая ам.доллар ажээ.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн