Шөвгийн 16-д шалгарахын төлөө тоглох багууд тодорчээ

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /РИА Новости/.  Энэ улирлын Аваргуудын лигийн тэмцээний плей-оффын шатанд нэмэлт тоглолт хийж, шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөх багуудын жагсаалт гарчээ.

Тэмцээний үндсэн үе шатны бүх 8 тоглолтод хожсон Английн “Арсенал” баг хамгийн түрүүнд шөвгийн 16-д шууд шалгарсан бол араас нь онооны үзүүлэлтээр Бавариа (Герман), Ливерпүүл (Англи), Тоттенхэм (Англи), Барселона (Испани), Челси (Англи), Спортинг (Португал), Манчестер Сити (Англи) багууд мөн шалгарлаа.

Шилдэг 16-д шалгарахын төлөө 9-24 байрт бичигдсэн Реал (Испани), Интер (Итали), Пари Сен-Жермен (Франц), Ньюкасл (Англи), Ювентус (Итали), Атлетико (Испани), Аталанта (Итали), Байер (Герман), Боруссиа (Дортмунд, Герман), Олимпиакос (Грек), Брюгге (Бельги), Галатасарай (Турк), Монако, Карабах (Азербайжан), Будё-Глимт (Норвег), Бенфика (Португал) багууд тоглохоор болсон байна. Эдгээр багийн хооронд болох нэмэлт тоглолтуудын сугалаа баасан гарагт явагдана.

Харин дараах багууд цаашид өрсөлдөх боломжгүй болжээ. Үүнд: Марсель (Франц), Пафос (Кипр), Юнион (Бельги), ПСВ (Нидерланд), Атлетик (Испани), Наполи (Итали), Копенгаген (Дани), Аякс (Нидерланд), Айнтрахт (Герман), Славия (Чех), “Вильярреал” (Испани), “Кайрат” (Казахстан).

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн