Израилийн хэт барууны үзэлт Үндэстний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан идэвхтнүүдийг доромжилж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн нь олон улсын шүүмжлэл дагууллаа. Уг бичлэгт саатуулагдсан хүмүүсийг газарт хэвтүүлэн харуулсан байна. Газын зурвас руу чиглэж байсан тус хөлөг онгоцыг олон улсын усан хил дээр Израилийн тэнгисийн цэргийн хүчин саатуулжээ. Хөлөг дээр явсан хүмүүнлэгийн үйлстнүүдийг Израилаас албадан гаргасан талаар Израилийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Саатуулагдсан идэвхтнүүдийн зарим нь хоригдож байх хугацаандаа хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдэв. Италийн сэтгүүлч Алессандро Мантовани саатуулах байранд очсон даруйдаа зодуулсан хэмээн ярьж, тухайн газрыг “аймшиг” гэж тодорхойлжээ. Мөн хоёр идэвхтэн бие махбодийн хүч хэрэглэсэн гэж гомдол гаргасан байна. Итамар Бен-Гвирийн удирдлагад ажилладаг цагдаагийн алба хаагчдын үйлдэлд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ хүртэл шүүмжлэлтэй ханджээ. Барууны орнуудын зарим улс хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Франц улс эрс буруутгаж, Бен-Гвирт хориг арга хэмжээ авчээ.