Хоккейн ДАШТ: Финландын баг тав дараалан хожлоо

ЖЕНЕВ, 2026 оны тавдугаар сарын  /ТАСС/. Финландын хоккейчид ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтод Их Британийн багийг 4:0 харьцаагаар хожлоо.

Ялсан багийн Вилле Хейнола (1 дэх ба 29 дэх минут), Микко Лехтонен (32), Хенри Йокихарью (59) нар гоол оруулжээ.

Ингэснээр Финландын шигшээ баг ДАШТ эхэлснээс хойш бүх таван тоглолтод дараалан хожиж, 15 оноотойгоор А хэсгийн тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Харин британичууд таван тоглолтын дараах байдлаар оноо аваагүй юм.

Дараагийн тойрогт буюу ням гарагт Финландын баг австричуудтай, Их Британийн баг латвичуудтай тус тус тоглоно.

Өчигдөр болсон тоглолтод Шведийн баг Италийн шигшээг 3:0-ээр хожсоноор 9 оноотой болж В хэсгээс плей-оффт шалгарах нь тодорхой боллоо.  

Энэ удаагийн ДАШТ-д 16 улсын шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс шилдэг 4 баг шөвгийн наймд шалгарах бол хэсэгтээ хамгийн сүүлд орсон багууд II дивизион руу бууж, ирэх оны ДАШТ-д оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн