Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо 36 жилд 95.5 хувиар өсчээ

Дэлхийн хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо 1990 оноос хойш 95.5 хувиар өссөнийг 2023 онд хийсэн нэгэн судалгаагаар тогтоожээ. Тэр дундаа түгших, сэтгэл гутрах эмгэг хамгийн түгээмэл байсан. 36 жилийн дотор 95.5 хувийн өсөлт гарсан нь цочирдмоор үзүүлэлт гэдгийг судалгааг зохиогчид хэлж буй.

Уг судалгаа “The Lancet” сэтгүүлд тавдугаар сарын 21-нд нийтлэгджээ. Судалгаанд 204 улс хамрагдсан бөгөөд 12 төрлийн сэтгэцийн эмгэг нас, хүйс, байршил болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч хэрхэн ялгаатай байдгийг харуулсан байна. Харин ерөнхий дүнгээрээ 12 төрлийн сэтгэцийн эмгэг тус тусдаа бүгд өссөн үзүүлэлттэй гарчээ.

Ихэнх сэтгэцийн эмгэг эмэгтэйчүүдэд илүү түгээмэл байсан боловч аутизм, анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх эмгэг, тодорхойгүй шалтгаант оюуны хөгжлийн бэрхшээл зэрэг эмгэг эрчүүдэд түгээмэл байжээ. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн ихээр залуу үе, тэр дундаа өсвөр насныханд төвлөрч эхэлж байгааг онцолсон байна. Өмнөх жилүүдийн судалгааг харвал сэтгэцийн эмгэг дунд насныханд хамгийн их тохиолдож байжээ. Харин сүүлийн судалгаагаар 15-19 насны бүлэг хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.

Үүний зэрэгцээ Covid-19 цар тахал тодорхой сэтгэцийн эмгэгүүдэд нөлөөлсөн гэдгийг тогтоосон байна. Цар тахлын үеэр болон түүнээс хойш сэтгэл гутрал нэмэгдэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрч эргэж буураагүй аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн