Израилийн сайдын үйлдэл олны дургүйцлийг хүргэв

ИЕРУСАЛИМ, 2026 оны тавдугаар сарын 22 /Reuters/. Израилийн Хэт барууны үзэлт Үндэстний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир Газын зурвас руу хөлөг онгоцоор зорчиж байсан хүмүүнлэгийн үйлстнүүдийг газарт хэвтүүлэн доромжилж байгаагаа харууулсан дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь барууны орнуудын эрх баригчдын дургүйцлийг ихэд хүргэжээ. Саатуулагдсан идэвхтнүүдээс хоёр нь цагдан хоригдох үедээ бие махбодийн хүчирхийлэлд өртөж зодуулсан гэж мэдэгджээ.


Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан уг хөлөг онгоцыг лхагва гарагт олон улсын усан хилд байхад нь Израилийн тэнгисийн цэргийн хүчнийхэн саатуулсан юм. Тэднийг пүрэв гарагт Израилиас албадан гаргасан гэж тус улсын Израилын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвирийн удирдлага доорх цагдаагийн алба хаагчид идэвхтнүүдтэй зүй бусаар харьцсан үйлдлийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ мөн эрс хатуу буруушаав.


Эх орон руугаа эхний ээлжинд буцсан идэвхтнүүдийн нэг болох Италийн сэтгүүлч Алессандро Мантовани Израилийн саатуулах байранд очмогцоо зодуулсан гэдгээ яриад, чингэлэг мэт уг газрыг “аймшгийн газар” хэмээн тодорхойлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн