АНУ 5000 гаруй цэргээ Польш улсад илгээх болсон тухай Дональд Трамп тавдугаар сарын 21-нд мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийг хийхдээ тэрбээр консерватив үндсэрхэг үзэлтэн Навроцкийтай холбоотой гэдгээ онцлон дурджээ.
Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий түүнд талархал илэрхийлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Польшийг гэсэн нөхөрсөг занд талархаж байна. Мөн өнөөдөр нүдний өмнө илхэн харагдаж буй практикт суурилсан шийдвэрийнх нь төлөө баярлалаа” гэжээ. Харин Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыш “Х” хаягаараа жиргэхдээ “Польш руу нэмэлт цэрэг илгээх шийдвэр нь Польш-Америкийн харилцаа маш хүчтэй, Польш бол үлгэр жишээ холбоотон гэдгийг баталж байна” гэжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ Польш руу цэрэг илгээх асуудал түр хойшлогдсон гэж байв. АНУ цэргээ байршуулахгүй байж магадгүйд түгшиж байгаагаа Польшийн эрх баригчид өмнө нь ч мэдэгдэж байсан юм.