ЖЕНЕВ, 2026 оны тавдугаар сарын 17 /TASS/. Швейцарт болж буй шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хэсгийн шатны тоглолтод Чехийн шигшээ баг Словенийн багт нэмэлт цагт 2:3-ын харьцаатайгаар хожигджээ.
Хожсон багийн шайбуудыг Матиц Тёрёк (10 дахь минут), Анже Куральт (49), Марцел Махковец (62) нар оруулсан байна. Харин хожигдол хүлээсэн Чехийн багаас Мартин Каут (25), Лукаш Седлак (38) нар гоол хийжээ.
Чехийн шигшээ баг 4 оноотойгоор “В” хэсгийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Чехүүд тэмцээний эхний тоглолтод Данийн багийг 4:1-ээр хожсон байна. Словеничуудын хувьд энэ удаагийн тоглолт ДАШТ-ий эхний тоглолт нь байв. Чехийн шигшээ баг дараагийн тоглолтоо тавдугаар сарын 18-нд Шведийн багтай хийх бол словеничууд үүнээс нэг өдрийн өмнө Норвегийн багтай учраа таарна.
Чех, Словенийн багуудын тоглолттой зэрэгцэн явагдсан өөр нэгэн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Швейцарын шигшээ баг Латвийн багийг 4:2-ын харьцаатайгаар буулган авчээ.
Энэ удаагийн ДАШТ-д 16 улсын шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс шилдэг 4 баг шөвгийн наймд шалгарах бол хэсэгтээ хамгийн сүүлд орсон багууд II дивизион руу бууж, ирэх оны ДАШТ-д оролцоно.
ОХУ, Беларусийн шигшээ багууд 2022 оноос хойш ДАШТ-д оролцохгүй байгаа юм.