Милан Кортина 2026
Милан Кортина 2026 өвлийн олимпын наадам маргааш/2026.02.06/ албан ёсоор нээлтээ хийнэ. Үүнээс өмнө зарим тэмцээн уралдаан хэдийнэ эхэлжээ. Өчигдөр олимпын кёрлингийн тоглолтууд эхэлсэн ч асуудал дагуулав.
Тодруулбал, кёрлингийн холимог хосын дөрвөн тоглолт эхлээд удаагүй байхад цахилгаан тасарсан аж. Албаныхан ч тоглолтыг түр зогсоож, удалгүй цахилгаан эргэн ирсэн гэнэ. Энэ бүхэн гурав орчим минут болжээ.



