Казахстан улсын Астана хотод энэ оны жүдо бөхийн тав дахь “Их дуулга” ангиллын тэмцээн болох “Барыс их дуулга” өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Үндэсний шигшээ багийн тамирчид иж бүрдэл медаль хүртэж, амжилттай барилдав. Тодруулбал, ОУХМ Б.Сүхбат аваргалж алтан медаль хүртсэн бол ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль, ОУХМ М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртжээ.
“Барыс их дуулга” тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх юм.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-д МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч, -70 кг-д У.Анужин, эрэгтэйчүүдийн -73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81 кг-д Б.Шинэтулга нар хүч үзэхээр дэвжээнд гарах гэж байна.

