Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилга бат, ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн албаны хүн болон тоглогчтой холбоотой шийдвэр өчигдөр/2026.05.06/ гаргажээ. Тодруулбал, Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн 2025-2026 оны улирлын урьдчилсан шатанд учраа таарсан Филиппиний Сталлион Лагуна болон Монголын Ховд Вестерн тоглолтын үр дүнг наймаалцах гэж оролдсон аж.

Энэхүү хэрэгт Монголын албаны хүн Б.Мөнхцэцэг болон тоглогч Н.Намуунаа нар оролцож, хөлбөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулжээ. Б.Мөнхцэцэг нь арван жилээр, Н.Намуунаа нь таван жилээр хасуулсан гэнэ.

Сталлион Лагуна болон Ховд Вестерн багуудын тоглолт 6-1 гэсэн харьцаатай Филиппиний багийн хожлоор өндөрлөжээ.

Н.Намуунаа нь 2023 онд Монголын оны шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарч байсан шигшээ багийн довтлогч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн