Купер Флэгг шилдэг шинэ тоглогчоор шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 29. /ТАСС/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний дүнгээр “Даллас” багийн довтлогч Купер Флэгг шилдэг шинэ тоглогчоор шалгарчээ.

Өдгөө 19 настай Флэгг нэг тоглолтод дунджаар 21 оноо авч, самбараас 6.7 удаа бөмбөг авч, 4.5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Тэрбээр нийт 70 тоглолтод оролцжээ.

Хоёрдугаар байрт “Шарлотт”-ын хамгаалагч Кон Книппел /18.5 оноо, 5.3 самбараас бөмбөг авалт, 3.4 оновчтой дамжуулалт, нийт 81 тоглолт/, гуравдугаарт “Филадельфиа” багийн хамгаалагч Ви Жэй Эжекомбе /16 оноо,  5.6 самбараас бөмбөг авалт,  4.2 оновчтой дамжуулалт, нийт 75 тоглолт/ нар бичигдсэн байна.

NBA-д анх удаагаа тоглож буй Оросын 20 настай хамгаалагч Егор Демин /Бруклин баг/ шилдэг тоглогчид нэр дэвшигчийн жагсаалтад багтсангүй. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 10.3 оноо авч, 3.2 удаа самбараас бөмбөг авч, 3.3 удаа оновчтой дамжуулалт өгч, нийтдээ 52 тоглолтод оролцсон байна.

Купер Флэгг 2025 оны драфтын нэгээр сонгогдсон юм. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 оны өсвөрийн дэлхийн аварга болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн