Индонезид галт тэрэгний ослоор 14 хүн нас барав

Индонезийн нийслэл Жакарта хотын ойролцоох Бекасид Даваа гаригт /2026.04.27/ хот орчмын зорчигч тээврийн галт тэрэг холын зайн галт тэрэгтэй мөргөлдсөнөөр 14 хүн нас барж, 84 хүн гэмтэж бэртээд байна. Аврагчид галт тэрэг дотор гацсан бусад хүмүүсийг гаргаж авахаар өнөөдөр ч үргэлжлүүлэн ажилласаар байна. Индонезийн эрэн хайх, аврах албаны дарга Мохаммад Сяаффи “Бид энэ ажиллагаанд тодорхой ур чадвартай ажилтнуудыг дайчлах шаардлагатай болсон. Амьд хүн олдох найдвар үлдэхгүй байсан ч ажиллагааг үргэлжлүүлнэ” гэжээ.

Хот орчмын зорчигч тээврийн галт тэрэг эхлээд төмөр зам дээр байсан такситай мөргөлдөж, улмаар цаанаас ирж буй өөр галт тэрэгтэй мөргөлджээ. Тус такси нь Индонезийн “Green SM Indonesia” операторт харьяалалтай такси байсан аж.

Ерөнхийлөгч Прабово Субианто эмнэлэгт эмчлүүлж буй хохирогчид дээр очсоныхоо дараа галт тэрэгний замын ойролцоо авто гүүр барих тухай мэдэгджээ.

Хот орчмын зорчигч тээврийн галт тэрэг нь байнга хүн ихтэй байдаг. Энэхүү ослоос болж өнөөдрийн байдлаар галт тэрэгний үйлчилгээ тасалдахад хүрээд байна. Жакартагийн тээврийн форумын гүйцэтгэх захирал Адриансяа Яси Сулаеманы хэлснээр Индонез улсад зорчигч тээврийн галт тэргийг ажилчин ангийн гол бэлгэдэл гэдэг. Энэ удаагийн осол галт тэрэгний засвар үйлчилгээг зайлшгүй шаардлагатай болсны дохио гэж тэр хэлжээ.

Индонезид галт тэрэгний ослоор 14 хүн нас барав

Индонезид галт тэрэгний ослоор 14 хүн нас барав

Индонезид галт тэрэгний ослоор 14 хүн нас барав

Индонезид галт тэрэгний ослоор 14 хүн нас барав

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн