Трампыг заналхийлсэн “FBI”-ийн захирал асан ял авч магадгүй

Холбооны мөрдөх товчооны захирал асан Жэймс Коми цахим сүлжээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг заналхийлснийхээ төлөө ял авах болоод байна. Энэ нь өнгөрсөн жилийн хэрэг бөгөөд тэрбээр инстаграмдаа хясаануудаар “86 47” гэсэн тоог дүрслэн харуулсан зураг оруулсан байдаг. “86 47” гэдэг нь “зайлуулах”, “явуулах” гэсэн утгатай хэллэг. Жэймс Коми энэ тоо ямар учиртайг мэдэхгүй гэж тухайн үед мэтгэсэн юм. Гэвч Трампын засаг захиргааны албан тушаалтнууд үүнийг 47 дахь ерөнхийлөгчид заналхийлсэн үйлдэл гэж үзжээ.

Тэрбээр өөрт нь ял тулгаж буйг мэдсэн хойноо ч “Би гэмгүй. Би айх ч үгүй байна. Холбооны бие даасан шүүх засаглалд итгэж байна” гэсэн юм.

Харин Холбооны мөрдөх товчооны одоогийн захирал Каш Пател “Коми ийм зураг оруулах нь ямар үр дагавартайг маш сайн мэдэж байсан. Тэр ерөнхийлөгч Трампын амь насанд заналхийлж, үүнийгээ бүх дэлхийд харуулах гэж инстаграмд нийтэлсэн” гэжээ.

Жэймс Коми 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон асуудлыг мөрдөн шалгаж эхэлснийхээ дараа Холбооны мөрдөх товчооноос халагдсан. Энэ бол Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд болсон үйл явдал. Трамп үүнээс хойш үе үе Комиг яллахыг шаарддаг байв. Мягмар гаригийн яллах ажиллагаа нь Трампын засаг захиргааны хоёр дахь оролдлого болж байна.

Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, Коми ерөнхийлөгчийн эсрэг заналхийлэл үйлдсэн, муж хооронд заналхийлэл дамжуулсан хэргээр яллагдаж байна. Ял тус бүрт 10 жилийн хорих ял оноох боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн