Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Онцгой байдлын ерөнхий газар нь 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн үйл ажиллагааг дэмжин, хүүхдийн эрхийг дээдлэн, зөв Монгол иргэн төлөвшүүлэх ажилд хамтран ажиллаж байна.

Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн