Нийслэлийн хүрээний анги, байгууллагын дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэгийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Тус нэгдсэн үзлэгийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны А/777 дугаар тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан хувцас, хэрэгслийн эдэлгээ, бэлтгэл бэлэн байдлыг бодитой үнэлж, сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагын дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулна.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагын дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллааНийслэлийн хүрээний анги, байгууллагын дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн