Я.Содбаатар 2028 оны Лос Анжелесын олимпод Монголын багийг ахална

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл өнөөдөр/2026.04.16/ “Олимпик хаус”-т анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв.

Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов.

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнгөрсөн сард болж, Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар 93 хүний саналаар гүйцэтгэх зөвлөлд багтсан юм.

Я.Содбаатар 2028 оны Лос Анжелесын олимпод Монголын багийг ахална

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн