Хөшөө үнссэн эр 6 сарын ял авлаа

Дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг үнсэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан Америкийн влоггер Жонни Сомалид Өмнөд Солонгосын шүүх зургаан сарын хорих ял оноолоо. Мөн 20 хоног баривчлах, таван жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой байгууллагад ажиллахыг нь хориглох шийдвэр гарсан байна. Жонни Сомали олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн уг үйлдлийг жил зургаан сарын өмнө гаргасан.

Тухайн үед тэрбээр энэ үйлдлээ “YouTube” сувгаараа шууд дамжуулан үзүүлсэн. Мөн Японы хуучин эзэнт гүрний тугийг барьж явж, Солонгос–Японы маргаантай арлын япон нэрийг зориуд чангаар хашхирсан байна.

Сөүлийн баруун дүүргийн шүүх түүнийг бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан, Бэлгийн гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна.

Сомали өнгөрсөн оны аравдугаар сард Сөүл хотын Мапо дүүргийн нэгэн дэлгүүрт чанга хөгжим тавьж, бэлэн гоймонгийн шөл ширээн дээр асган бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан аж. Мөн тухайн сардаа тэрбээр өмхийрсөн загас барин гудамжаар алхаж, зориудаар хүмүүс рүү ойртож тав тухгүй байдал үүсгэсэн, автобус болон метрогоор явахдаа чанга хөгжим тавьж бүжиглэсэн зэргээр үймээн самуун дэгдээжээ.

Тэрбээр анхан шүүхийн эхний сонсголд ирэхдээ “Make America Great Again” буюу “MAGA” гэсэн бичигтэй улаан малгай, цагаан хослол өмссөн байв. Тухайн үед прокурорууд түүнд гурван жилийн хорих ял болон 150 мянган воны торгууль ногдуулахыг хүсч байжээ.

Хөшөө үнссэн эр 6 сарын ял авлаа

Хөшөө үнссэн эр 6 сарын ял авлаа

Хөшөө үнссэн эр 6 сарын ял авлаа

Хөшөө үнссэн эр 6 сарын ял авлаа

ЭХ СУРВАЛЖ: CHOSUNBIZ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн