Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтаар төрийн албаны ёс зүй, үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадвар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдах, анхаарах асуудал, уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, офицерын манлайлал, үнэт зүйл, шийдвэр хариуцлага, авлигын эсрэг удирдлагын манлайлал, удирдагчийн сэтгэл зүйн манлайлал, бусдын сэтгэл зүйг удирдах нь, сургалт бэлтгэлийг зохион байгуулахад анхаарах асуудал "байгууллагын эрсдэлийн менежмент" сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн юм.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

Мөн Онцгой байдлын байгууллагын бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, холбоо зарлан мэдээллийн дүрэм, журам анхаарах асуудал, гамшгаас хамгаалах төлөвлөлт, шуурхай удирдлага зохицуулалт, эрсдэлийн удирдлага, эрсдэлд суурилсан төлөвлөлт сэдвийн хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн дарга нар холбогдох мэдээллийг өглөө.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг оролцож, цаашид анхаарах асуудлын талаар таницлуулж, үүрэг болголоо. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

Үүнд:

Онцгой байдлын байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсантай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн орон нутгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шинэчлэн боловсруулж, батлуулах, Гамшгаас хамгаалах сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтан болон иргэдийн сургалтын хамрах хүрээг өргөжүүлж, оролцоог нэмэгдүүлэх, Орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхны бэлэн байдлыг сайжруулж дадлага, сургууль зохион байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр  ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, болзошгүй ой, хээрийн  гал түймрээсаюулаас  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн