К.Сакамото дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо

ПРАГА, 2026 оны гуравдугаар сарын 28. /ТАСС/. Японы тамирчин Каори Сакамото Чехийн нийслэл Прага хотод болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Богино ба чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр тэрбээр 238,28 оноо авч дэлхийн аварга болсон байна. Мөнгөн медалийг түүний эх орон нэгт  Монэ Тиба /228,47 оноо/, хүрэл медалийг Бельгийн уран гулгагч Нина Пинзарроне /215,20 оноо/ хүртжээ.

Өдгөө 25 настай Сакамото ийнхүү 4 дэх удаагаа дэлхийн аварга боллоо.  Тэрбээр өмнө нь 2022, 2023, 2024 онуудад ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол 2025 онд мөнгөн медаль хүртжээ. Мөн Бээжин-2022 Олимпын наадмын багийн тэмцээнд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан бол энэ онд Италид болсон Олимпод хоёр төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.  

Саяхан тэрбээр ярихдаа, энэ улирал дуусмагц тамирчны замналаа дуусгана гэж байв.

Уран гулгалтын ДАШТ өнөөдөр өндөрлөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн