Японд 10 жил амьдарч байж иргэншил авах эрхтэй болно

Японы засгийн газар гадаадын иргэдэд иргэншил олгох шаардлагыг чангатгаж байна. Тодруулбал, гадаадын иргэд Японы иргэншил авахын тулд 10-аас дээш жил тус улсад оршин суусан байх шаардлагатай гэх шинэ дүрэм ирэх сараас эхлэн хэрэгжинэ.

Хууль зүйн сайд Хирагүчи Хирошигийн хэлснээр гадаадын иргэд тус үндсэн шаардлагаас гадна нийгэм, соёлдоо дасан зохицсон, нийцтэй байх хэрэгтэй аж. Мөн иргэншлийн хүсэлт гаргасан иргэдийг татвараа төлсөн эсэхийг шалгах хугацааг уртасгана.

Иргэншил авахын тулд Японд оршин суусан байх шаардлагатай хугацааг сунгах эсэх талаар Японы засгийн газар болон эрх баригч намууд өмнө хэлэлцэж байсан. Учир нь одоогийн журмын дагуу таван жил амьдраад иргэншил авч болдог атал байнгын оршин суух эрх авахад 10 жил шаардлагатай байдаг. Тиймээс энэ хугацааг жигд болгох талаар хэлэлцэж байсан юм.

Иргэншил авах шаардлага нь байнгын оршин суухаас илүү хялбар байгаа нь учир дутагдалтай гэж үзэж, энэ өөрчлөлтийг хийж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн